Олны мэдэхээр тайзны нэр Mrs M. буюу Тамир нь 1993 оны 1 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний ээжийг жүжигчин Энхтуул гэдгийг та нар маань мэдэх байх. Тамир нь 3 хүүхэдтэй айлын том нь бөгөөд 2007 онд Герман улсруу гэр бүлээрээ нүүж, тэндээ ахлах ангиа Stuttgart хотын “Gottlieb Daimler Schule” сургуульд сурчээ. Харин Монголд байх хугацаандаа “ГЁТЁ” герман хэлний сургуульд 9-р анги хүртлээ суралцаж байсан. Түүний ээж О. Энхтуул Монголын урлагийн салбарт нэртэй жүжигчин бөгөөд Тамир нь багаасаа шүлэг бичих, ном унших сонирхолтой хүүхэд байжээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн. Уянгалаг сайхан дуу хоолойгоороо алдаршсан жүжигчин Энхтуулын охин болох дуучин Mrs M үргэлж нүдний шилтэй зураг даруулдаг бөгөөд байнга хар нүдний шилтэй байдаг билээ. Харин тэр анх удаа хар шилгүй зургаа өөрийн инста хуудсандаа постолжээ.
Мөн түүний дуучин Гинжинтэй хамтран дуулсан “Бороо” дуу нь 2020 оны шилдэг дуу болсон юм.
Copyright © 2018