Duuren.info
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
Duuren.info
No Result
View All Result
Home Зурхай
Зурхайн ордууд өөрт нь муу зүйл хийсэн хүмүүсээс хэрхэн өшөөгөө авдаг вэ?

Зурхайн ордууд өөрт нь муу зүйл хийсэн хүмүүсээс хэрхэн өшөөгөө авдаг вэ?

by admin
2021-02-27
Share on FacebookShare on Twitter

Балчир наснаасаа авахуулаад бид өшөө авах нь зөв зүйл биш гэдгийг эцэг эхээрээ заалгуулсаар ирсэн. Гэхдээ танд таагүй зүйл хийсэн хэн нэгнээс өшөөгөө авах нь сэтгэл ханамж өгдөг. Иймд олон хүн өөрт нь таагүй зүйл хийсэн хүнээс өшөө авах сэдлийг дотроо агуулж байдагт гайхах зүйлгүй юм. Хүн бүр өшөөгөө өөр өөр байдлаар авцгаадаг. Одон орон судлаачид хүмүүсийн бусдаас өшөө авах арга нь зурхайн ямар ордод төрснөөс нь ихээхэн шалтгаалдаг гэж үзжээ. Тийм эсэхийг нь хамтдаа олж мэдэцгээе! Зурхайн ордууд өшөөгөө хэрхэн авдаг вэ? Хонь Хонинууд өшөө авахын тулд хэзээ ч төлөвлөдөггүй. Тэд хоёр дахь удаагаа бодолгүйгээр тэр дор нь буцаагаад хариуг нь барьдаг. Гэхдээ хэрэв та тэдэнд дор зүйл хийвэл, Хонинууд илүү дор зүйл хийхийн тулд яах эсэхээ тодорхой хугацаанд бодоход хүрдэг. Үхэр Үхрийн уурыг хүргэж, хяналтаас гаргах маш амархан. Тиймээс хэрэв та түүнд ямар нэгэн таагүй зүйл хийсэн бол, тэр дор нь нуугдах хэрэгтэйг анхааруулъя. Гэхдээ тэглээ гээд ч танд тус болохгүй л болов уу. Учир нь Үхэр таныг хаанаас л бол хаанаас олно.Ихэр Болгоомжтой байгаарай. Ихрүүд өшөө авахын тулд төлөвлөгөө зохиодог. Таны бүх сул талуудыг судлана. Дээрээс нь тэдний төлөвлөгөө ховорхон бүтэлгүйтдэг. Мэлхий Таныг таамагласан, таамаглаагүй Мэлхий өшөөгөө заавал авна. Тэд таны хийсэн зүйлийг чинь мартсан юм шиг танд санагдаж болох ч, энэ нь тэдний чєтгөрийн санаа агуулсан аймшигтай төлөвлөгөөнийх нь ердөө эхлэл юм. Арслан Арслангууд маш ихэмсэг хүмүүс учраас танаас өшөөгөө авахдаа өөрийнхөө гарыг бохирдуулах зүйл хийхгүй. Тэд маш боловсронгуй арга замаар бусдаас өшөөгөө авдаг. Жишээ нь, танд тэдний маш чухал туслалцаа хэрэгтэй болох үед Арслангууд бахархалтайгаар нуруугаа харуулна. Охин Хэрэв та Охины ордод төрсөн хөрштэй бол азгүй л байна даа. Энэ ордынхон өшөө авахдаа хэт хувийн асуудал болгодог. Тэд шалих, шалихгүй шалтгаанаар таныг холбогдох байгууллагад хэлэх болно. Эсвэл бүр илүү хүнд нөхцөлд тэд бусад хөршүүдэд чинь таны талаар таагүй зүйлсийг ярьж, нэр хүндийг чинь унагаана. Жинлүүр Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс маш мэдрэмтгий боловч, харьцангуй тайван байдаг. Ихэнх нөхцөлд жижиг зүйл гэж бодвол, тэд тоохгүй өнгөрнө. Хилэнц Хилэнц танаас өшөө авахын тулд толгойгоо тэгтлээ их гашилгахгүй. Та түүнд ямар гэм хор учруулсан бэ? Тэр танд түүнийг чинь буцаагаад барих болно. Энэ ордынхон өөрт нь таагүй зүйл хийсэн хүнээ аль болох өвтгөж, шаналгахыг хүсдэг. Хилэнц маш хортой орд. Тэд шаардлагатай бол дотны хүнээсээ ч өшөө авч чадна.Нум Нумууд олон нийтийн өмнө бусдаас өшөө авахыг эрхэмлэдэг. Хэрэв та олон хүний өмнө ичгэвтэр байдалд ормооргүй байгаа бол, тэдэнд сайхан хандсан чинь дээр. Матар Матрууд хэрхэн бусдаас өшөө авдаг вэ? Юу ч ярихгүй, огтхон ч харилцахгүй, таг дуугай байх! Энэ нь бусад хүмүүсийн хувьд шийтгэл болдог бол, зарим нь үүнийг тэдний төрөлхийн зан чанарыг илтгэсэн бэлэг гэж үзэх нь бий. Хумх Хумхууд таныг өөрт нь юу хийснийг маш удаан хугацааны турш бодож явна. Тэд танаас өшөө авах боломж гарах хүртэл, удаан хугацаагаар өс санахаасаа хэзээ ч төвөгшөөхгүй. Загас Өвдсөн, шархалсан мэдрэмж бол Загасны өшөө авах төгс зэвсэг. Тэд үүгээрээ дамжуулан бусдаас өшөөгөө авдаг. Энэ нь тэдэнд таагүй зүйл хийсэн хүний хувьд үнэхээр уур хүргэмээр хэцүү мэдрэмжийг төрүүлнэ! Эх сурвалж Xopomcom

Previous Post

Нар, саранд залбирах ийм утга учиртай. Хадгалаад аваарай

Next Post

Зурхайн ордууд ямар тохиолдолд аз жаргалтай сэтгэл хангалуун байдаг вэ?

admin

admin

Related Posts

Өөрийгөө бусдаас дээгүүр үнэлдэг, хэтэрхий бардам зантай зурхайн 4 орд
Зурхай

Өөрийгөө бусдаас дээгүүр үнэлдэг, хэтэрхий бардам зантай зурхайн 4 орд

2022-05-17
Ордуудын мөнгөний зурхай. Ямар ордууд ирээдүйд баяжиж чадах вэ?
Зурхай

Ордуудын мөнгөний зурхай. Ямар ордууд ирээдүйд баяжиж чадах вэ?

2022-05-13
Бүхнийг атгандаа байлгахыг хүсдэг зурхайн 5 орд
Зурхай

Бүхнийг атгандаа байлгахыг хүсдэг зурхайн 5 орд

2022-05-11
Хэзээ ч итгэж болохгүй зурхайн 3 орд. Тэдний үг үйлдэл нь үргэлж зөрдөг
Зурхай

Хэзээ ч итгэж болохгүй зурхайн 3 орд. Тэдний үг үйлдэл нь үргэлж зөрдөг

2022-05-06
5-р сарын зурхай. 5 сард таныг юу хүлээж байгааг мэдээд аваарай!
Зурхай

5-р сарын зурхай. 5 сард таныг юу хүлээж байгааг мэдээд аваарай!

2022-04-26
Төрсөн оноор нь шинжих Түвд зурхай
Зурхай

Төрсөн оноор нь шинжих Түвд зурхай

2022-03-20

Privacy Policy | Contact us

Copyright © 2018

No Result
View All Result
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.