1.Хонь Хонины ордныхон худлаа ярьж чаддагүй бөгөөд бүх үнэнийг шууд л хэлж орхидог. Тэд хорвоо дэлхийг хар болон цагаан гэсэн хоёрхон өнгөөр л хардаг. Үнэн болон худлыг маш сайн ялгаж чаддаг. 2.Охин Тэд гагцхүү аминд тулсан үед л худлаа ярьж чадна. Үргэлж шударга байдаг охиныхон энэ зангаасаа болж үргэлж хэцүү байдалд ордог. Тэд бусдыг гомдоохыг хүсдэггүй ч шударга байдал нь тийм зүйл хийлгэхэд аргагүй хүргэдэг байна. 3.Үхэр Тэд хүмүүсийн арга эвийг олохын тулд худал ярихыг хичээдэг ч түүний зан нь өөрийн эрхгүй үнэнийг хэлүүлдэг. Тэд худлаа ярьж чаддагүй бөгөөд худлаа ярьж эхлэхдээ тэр дорхноо баригддаг. Тэд нэр нүүрээ барахгүйн тулд бага зэрэг л худлаа ярих нь бий. 4.Мэлхий Энэ ордныхон маш шударга зантайгаараа алдартай. Тэд хайр халамж сайтай ч өөрт худал ярьсан хүнд тийм таатай хандаад байдаггүй. Мэлхийн ордны гэр бүлийнхэн хэтэрхий шударга зантайг нь мэддэг тул зарим зүйл дээр энэ занг нь нүдээ аниад тэвчиж сурсан байдаг.
5. Нум Эдгээр хүмүүс эргэн тойрны хүмүүстэйгээ шударга нээлттэй харьцдаг. Тэдний хэт илэн далангүй байдлаас болж зарим нэгнийх нь уурыг хүргэх явдал олонтаа гардаг.
Copyright © 2018