Duuren.info
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
Duuren.info
No Result
View All Result
Home Зурхай
2021 оны мөнгө санхүүгийн зурхай: Ирэх жил ямар ордууд цөм баяжих вэ?

2021 оны мөнгө санхүүгийн зурхай: Ирэх жил ямар ордууд цөм баяжих вэ?

by admin
2020-11-14
Share on FacebookShare on Twitter

Та бүхэн ирэх жилийн хайр дурлал, карьер, бас мөнгө санхүүгийн зурхайгаа уншихыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. 2020 оноо удахгүй үдэх бидний хувьд 2021 онд юу хүлээж байгаа бол гэж бодохоос өөрийн эрхгүй догдолно. Та ирэх ондоо итгэлтэй байна уу эсвэл эргэлзэж байна уу? Тэгвэл од эрхэст хариулт нь байна. Оюун санаандаа бодож тунгаах илүү нэг гайхалтай зүйл байна. 2021 он бол шинэ жилийн эхлэлээс гадна давхар шинэ арваны эхлэл гэдгээрээ онцлогтой. Одон орон судлаачдын зүгээс ирэх жил олон сонирхолтой үйл явдал тохиолдоно хэмээн үзэж байна. 2021 он бол давах ёстой даваа, сонгох ёстой салаа зам байх болно. Ирэх жил олон зурхайн ордууд замын дундаас өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж чадна. Харин зурхайн ордуудын санхүүгийн асуудал ямар байх бол? 2021 оны мөнгө санхүүгийн зурхай 2021 онд зурхайн ордуудын мөнгө санхүүгийн байдал ямар байх тухай товч бөгөөд тодорхой хүргэе.Хонь 2021 онд овоолсон их бэлэн мөнгө Хонинуудын хэтэвчинд орж ирэхгүй ч гэлээ, жилийн хоёрдугаар хагаст тэдний ашиг орлого арвин байх магадлалтай. Гэсэн хэдий ч та ирэх жилийн тавдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл санхүүгийн тал дээр шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаарай. Эс бөгөөс тодорхой хэмжээний хохирол амсаж мэднэ. Үхэр Санхүүгийн хувьд 2021 он Үхрүүдэд ээлтэй байх нь ээ. Гавьяа шагнал хүртэж, боломжийн ашиг орлоготой байхыг од эрхэс дуулгаж байна. Ирэх жил гэр бүлийнхэн эсвэл дотнын найз нөхөдтэйгөө хөрөнгө мөнгөний асуудлаас болж, хэл ам хийхээс сэргийлээрэй. Ихэр 2021 онд Ихрүүд үрэлгэн зандаа хяналт тавьж, мөнгөө хуримтлуулж чадвал, ирэх жил олз омог ихтэй байж чадна. Оны сүүлээр мөнгөний яаралтай хэрэгцээ гарч мэдэх тул шинэ он гармагц мөнгөө сайтар хуримтлуулаарай. Мэлхий Мэлхийнүүд ирэх жил сугалаагаар багагүй хэмжээний мөнгө хожих аз завшаантай байна. Нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн орлогын үүд нээгдэж, баяжих болно. Харин мөнгөө бодлогогүй үрэхээс сэргийлээрэй.Арслан Хоёрдугаар сарыг хүртэл бэлэн мөнгөний урсгал тогтвортой байх боловч, дараагийн нэг эсвэл хэдэн сарын турш таны санхүү бага зэрэг асуудалтай байж мэдэх нь. Энэ нөхцөлд мөнгөө аль болох хэрэггүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээгээрэй. Охин Ирэх жил Охины ордынхны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ийм байна: Дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн мөнгөний урсгал огцом сайжирна. Энэ үеийг ухаантайгаар ашиглаж, ухаалаг шийдвэр гаргахыг хичээнэ үү. Гэр бүлийн зардал ирэх жил ихсэх хандлагатай байгаа ч, энэ нь таны санхүүд тэгтлээ их нөлөө үзүүлэхгүй. Жинлүүр 2021 оны эхлэл үед таны санхүү ээдрээтэй байх нь. Та магадгүй хүндхэн алдагдал хүлээх эсвэл тооцоолсноосоо илүү их мөнгө зарлагадаж мэднэ. Гэхдээ энэ нь таныг дахин санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй гэсэн үг биш юм. Хилэнц 2021 оны мөнгө санхүүгийн нөхцөл байдал Хилэнцүүдийн зарлагаас шууд хамаарна. Тэгэхээр аль болох хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулж, ухаалаг байхыг од эрхэс сануулж байна. Нум Ирэх жилийн турш таны санхүүгийн байдалд ямар ч төвөг учрахгүйгээр зогсохгүй, найдвартай байна. Таны мөнгөний урсгал бодож байснаас чинь илүү ихээр нэмэгдэнэ.Матар 2021 онд Матруудыг мөнгө санхүүтэй холбоотой багагүй хэдэн сорилтууд хүлээж байна. Зарим нь жилийн дундуур тохиолдох ба та магадгүй мөнгөний гачигдалд орж мэдэх юм. Асуудалтайгаа нүүр тулахаас бүү зайлсхий. Хэдийгээр мөнгөний асуудал таны урдах замд саад болох ч, гарах арга зам хайж олохын тулд хичээгээрэй. Хумх Ашиггүй зарлагууд ирэх жил Хумхуудыг санхүүгийн хүндхэн асуудалд оруулна. Иймээс зарцуулж буй мөнгөндөө хяналт тавьж, тодорхой, шаардлагатай гэсэн зүйлсэд мөнгөө үрээрэй. Загас Өөрийнхөө тооцоолж төлөвлөснөөс арай их мөнгийг ирэх жил үрэх төлөвтэй байгаа учраас төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө зөв зүйлд зарцуулахыг од эрхэс анхааруулж байна.

 

Previous Post

Хөгширсөн ч гэсэн баян чинээлэг амьдарч чадах зурхайн 4 орд. Тэд бол хангалуун амьдрах хувьтай төрсөн хүмүүс!

Next Post

Зурхайн ордуудын хоорондын зохицол: эмэгтэйчүүд ямар зурхайн ордод төрсөн эрчүүдтэй гэрлэх хэрэггүй вэ?

admin

admin

Related Posts

Хамгийн ичимхий зурхайн 4 орд. Тэд хэт даруухан зангаасаа болж үргэлж хохирч байдаг
Зурхай

Хамгийн ичимхий зурхайн 4 орд. Тэд хэт даруухан зангаасаа болж үргэлж хохирч байдаг

2022-08-15
8-р сарын зурхай. Энэ сард таныг юу хүлээж байгааг мэдээд аваарай!
Зурхай

8-р сарын зурхай. Энэ сард таныг юу хүлээж байгааг мэдээд аваарай!

2022-08-01
Төрхөөсөө баян байх заяатай төрсөн зурхайн 3 орд. Тэд хэзээ ч мөнгөөр дутагдаж амьдрахгүй
Зурхай

Төрхөөсөө баян байх заяатай төрсөн зурхайн 3 орд. Тэд хэзээ ч мөнгөөр дутагдаж амьдрахгүй

2022-07-13
8 сард гэнэт баяжих магадлалтай зурхайн 3 орд
Зурхай

8 сард гэнэт баяжих магадлалтай зурхайн 3 орд

2022-07-09
7 сард хамгийн амжилттай байх зурхайн 3 орд
Зурхай

7 сард хамгийн амжилттай байх зурхайн 3 орд

2022-07-06
7 сард жинхэнэ хайртайгаа учрах зурхайн 4 орд. Тэд заяаны ханьтайгаа ч учирч магадгүй
Зурхай

7 сард жинхэнэ хайртайгаа учрах зурхайн 4 орд. Тэд заяаны ханьтайгаа ч учирч магадгүй

2022-06-30

Privacy Policy | Contact us

Copyright © 2018

No Result
View All Result
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.