Duuren.info
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
Duuren.info
No Result
View All Result
Home Мэдээ
Хүнийг дуу хоолойных нь өнгөөр хэрхэн шинжих вэ?

Хүнийг дуу хоолойных нь өнгөөр хэрхэн шинжих вэ?

by admin
2022-01-01
Share on FacebookShare on Twitter

Хүнийг зөвхөн гадна дүр төрх тодорхойлохгүй, дуу хоолой ч мөн тодорхойлно. Бидний хэрхэн ярих нь сэтгэл зүй болон сэтгэл санаанаас шууд шалтгаалдаг байна. Бидний ярьж байгаа өнгө аяс хувь хүний хувьд хэрхэн илэрхийлж байгааг сонирхоцгооё. Наалинхай дуу хоолой: Яг л хүүхэлдэйн киноны дуу хоолой шиг зөөлөн аядуу ч гэмээр наалинхай өнгө аясаар ярьдаг хүмүүстэй та учирч байсан биз дээ? Ингэж ярьж байгаа хүмүүс нэг бол үнэхээр эелдэг эсвэл хоёр нүүртэн байх ажээ: хүмүүст таалагдах хүсэлтэй, хэн нэгнээс юм салгах зорилгодоо хүрэхээр эелдэг дуу хоолой гаргаж байж ч мэднэ. Хахир хатуу өнгө аястай чанд дуу хоолой Ийм дуу хоолой сонсож байгаа хүнд таагүй сэтгэгдэл төрдөг тул уулзалтаа хурдхан шиг дуусгахыг  хүсдэг. Хүн командлах ажилтай хүмүүс хатуу чанга дуу хоолойтой байх нь элбэг (багш, цэргийн дарга). Мэргэжлийн үүднээс тэд ингэж ярьж байгаа ажээ. Дээрх албан тушаал эрхэлдэггүй ч гэсэн тушаах дуртай хүмүүс ийм өнгө аясаар ярина. Зөөлөн дуу хоолой Зөөлөн ярих хэд хэдэн шалтгаан байна: Өөртөө итгэлгүй байх эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дунд ая тухгүй санагдах Эсвэл хүүхэд байхад эцэг эх нь байнга “Дуугүй бай” гэж загнадаг байсан тул чанга яривал бусдад саад болно гэсэн дадал суусан. Тэд амьдралаас уйдсан, эрч хүчгүй болсон эсвэл ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа Дуу султай хүмүүс бусадтай харилцах харилцаа нь асуудалтай байдаг – тэдний ярьж байгааг хүмүүс төдий л сонсдоггүй ажээ. Энэ нь өөрсдөд нь хүндрэлтэй санагдана. Хэтэрхий чанга дуу хоолой Өөрөө өөртөө итгэлтэй хүмүүс чангаар ярьдаг. Гэхдээ нөгөө талаасаа – өөрийнхөө итгэлгүй байдлыг нуух гэсэн, бусдад сонсогдохгүй байх гэсэн айдастай хүмүүс мөн чангаар ярьдаг. Энэ дуу хоолойгоороо бусдын анхаарлыг татахыг хичээнэ. Чанга дуутай хүмүүс ам бүл олонтой гэр бүлд өссөн гэсэн онол явдаг – ах, эгч нараасаа давж дуугарахын тулд багадаа их хашгирдаг байжээ. Удаан яриа Хэд хэдэн шалтгааны улмаас удаан ярьж болно: Хэлж байгаа үгэндээ алдаа гаргахгүй гэсэн үүднээс удаан ярьж болно. Ийм тохиолдолд удаан ч гэсэн хэлсэн үг нь үнэтэй цэнэтэй, хариуцлагатай хүн байна. Их зантай, яриагаараа бусдын анхаарлыг татах хүсэлтэй хүн. Ярианаас нь болж бусад хүмүүс унтах дөхөж байгаа нь түүнд хамаагүй. Мөн дарамтлуулсан, ядарсан, уй гашууд автсан хүн удаан ярьдаг ажээ. Хурдан яриа Хурдан ярьдаг хүмүүс ихэвчлэн холерик эсвэл сангвиник байдаг. Тэд бүгдийг хурдан хэмнэлээр хүлээн авдаг. Эсвэл өөртөө итгэлгүй байгаа хүн бусдад яриа нь сонирхолгүй байна гээд хурдан ярьж дуусгах хүсэлтэй. Мөн чанга дуутай хүний нэгэн адил олон хүүхэдтэй гэр бүлд өссөн, хэн нэг нь яриаг нь таслахаас өмнө хурдхан шиг санаагаа хэлж дуусгадаг байжээ. Стресстэй, ямар нэгэн зүйлд бухимдаж яваа хүн. Өндөр цангинасан дуу хоолой Залуу насны дуу хоолой. Ийм дуу хоолойтой залуучууд албан тушаал ахихад хэцүү байдаг – буурь суугаагүй дуу хоолой гэж үзэх тул тэр болгон удирдах албан тушаалд тавих хүсэлгүй байдаг ажээ. Ийм дуу хоолой нь сэтгэл хөдлөлтэй холбоотой байж болно (баяр хөөр, айдас). Нам хоолой Баргил хоолойтой эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаг бол нам хоолойтой эмэгтэйчүүд эрчүүдэд таалагддаг байна. Нам хоолойг ихэвчлэн “торгомсог” хэмээдэг – сонсоход үнэхээр таатай бөгөөд бие даасан, найдвартай мэдрэмжийг төрүүлнэ. Байгалиас заяасан нам хоолойтой хүмүүс тембрээ багасгаж өөрийгөө улам сэтгэл татам болгодог ажээ. Уйтгартай яриа Мэдээж сэтгэл зүйн хувьд уйдсанаас болж ийм өнгө аясаар ярьж байгаа хүний тухай бид энд дурьдах гэсэнгүй. Харин яриандаа зориуд уйтгартай, залхуу өнгө аяс оруулж байгаа хүнийг онцлох гэж байна. Амьдралдаа сэтгэл хангалуун бус, бусдын мөрөн дээр асуудлаа тохох сонирхолтой хүмүүс ийн өнгө аясаар ярьдаг. Бусдын гар хөл болсон мэт дүр эсгэх хэдий ч бусдыг эрхэндээ оруулах хүслээсээ хэзээ ч буцахгүй.

Previous Post

Зурхайн ордууд хэрхэн худлаа ярьдаг вэ?

Next Post

Болзоонд хамгийн санаачлагатай ханддаг зурхайн 3 орд. Тэд мартагдашгүй болзоог танд мэдрүүлж чаддаг

admin

admin

Related Posts

5 сард хамгийн азтай байх зурхайн 3 орд. Тэднийг азын тэнгэр ивээнэ!
Мэдээ

5 сард хамгийн азтай байх зурхайн 3 орд. Тэднийг азын тэнгэр ивээнэ!

2022-05-13
Энэ зундаа багтаж жинхэнэ хайртайгаа учрах зурхайн 3 орд. Таны орд багтсан болов уу?
Мэдээ

Энэ зундаа багтаж жинхэнэ хайртайгаа учрах зурхайн 3 орд. Таны орд багтсан болов уу?

2022-05-12
2022 оны тоон зурхай таны тухай юу хэлж чадах вэ?
Мэдээ

2022 оны тоон зурхай таны тухай юу хэлж чадах вэ?

2022-04-30
Зурхайн ордуудын эдгээр 3 хослолын дундаас бусдын хайрыг татсан үнэхээр хөөрхөн, царайлаг хүүхэд төрдөг
Мэдээ

Зурхайн ордуудын эдгээр 3 хослолын дундаас бусдын хайрыг татсан үнэхээр хөөрхөн, царайлаг хүүхэд төрдөг

2022-04-27
4-р сарын ЗУРХАЙ: Энэ сард хайр дурлал, ажлын амжилт, эрүүл мэнд, эд баялаг ямар байх вэ?
Мэдээ

4-р сарын ЗУРХАЙ: Энэ сард хайр дурлал, ажлын амжилт, эрүүл мэнд, эд баялаг ямар байх вэ?

2022-03-20
Хаврын тэнгэр шиг учир нь олдохгүй ааш зантай зурхайн 5 орд
Мэдээ

Хаврын тэнгэр шиг учир нь олдохгүй ааш зантай зурхайн 5 орд

2022-03-18

Privacy Policy | Contact us

Copyright © 2018

No Result
View All Result
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.