1.Ихэр Та сүүлийн үед та өөртөө итгэлтэй болж таны бүх ажил бүтэх мэт санагдах болно. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж бусадтай сайхан харилцааг үүсгэх болно. Ихрийн ордны хувьд энэ 7 хоног аз од нь гийсэн сайхан 7 хоног байх юм. Та ямар ч ажил эхлүүлсэн таны ажил амжилттай бүтэх бөгөөд таны нэр хүнд ч мөн адил дагаад өсөх болно. Өөрийгөө гоёж дэгжин хувцаслаж найзуудтайгаа гадуур гарч цагийг зугаатай өнгөрүүлэх нь таньд маш сайхан дурсамж үлдээнэ. Хайр дурлалын тал дээр бага зэрэг маргаантай байх болов ч та асуудлийг эергээр шийдэж харилцаагаа авч үдэж чадна. 2.Мэлхийн орд Энэ долоо хоног таны хувьд гол дүр байж амьдралаа орвонгоор нь сайнаар өөрчлөх хүчтэй байна. Та өмнөхөөсөө илүү сайн хувилбар болох хүсэл эрмэлзэл дүүрэн долоо хоногийг эхлүүлж байна. Таны ирээдүй ямар байхыг чамаас өөр хэн ч шийдэхгүй, тиймээс та үнэхээр юу хийхийг хүсэж байна тэр зүйлээ эхлүүлэх хэрэгтэй, өөрийнхөө бүх зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ шингээж хийх хэрэгтэй ингэснээр та том амжилтанд хүрэх болно. Хэдийгээр та амжилтанд хүрэх дарамтыг мэдэрч байгаа ч энэ нь таныг урьд өмнө байгаагүй хэцүү зүйл рүү тэмүүлэх урам зоригийг өгч байна! Энэ 7 хоног таных байх болно та зүгээр л эхэл.
3.Загас Загасны ордныхон энэ долоо хоногт та жинхэнэ гал мэт дүрэлзэх болно. Та ертөнцийг өөдрөгөөр төсөөлж хардаг гэдгээрээ алдартай бөгөөд таны уран сайхны мэдрэмж үргэлж ид шидээр дүүрэн байдаг. Энэ долоо хоногт та амжилт бүтээлээр арвин байх болно. Гэв ч та санаа зовинолоосоо болж өөрийнхөө боломжийг алдах магадлалтай ,энэ санаа зовинолоо үлдэн хөөж өөртэй итгэлтэйгээр урам зоригтойгоор ажлаа эхлүүлэх хэрэгтэй та амжилтанд хүрч чадна. Та бусдыг ч бас амжилт руу хөтлөж чадна. Энэ 7 хоног танд маш том боломж авч ирэх болно. Та жаахан хичээл зүтгэл гаргахад таны амжилт хажууханд байна.
Copyright © 2018