Хонь -Энэ долоон сар хонины ордныхны сар байх болно. Бархасбадь гариг танд дуусашгүй их өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгнө. Өөртөө итгэлтэй байх нь танд жинхэнэ өөрийгөө олоход тусална. Нэгэнт өөрийгөө олсон тохиолдолд таныг байгаагаар тань хүлээн зөвшөөрч хайрладаг хүнээ олох нь дамжиггүй юм. Таныг дэмжиж бадрааж чаддаг, зоригтой сэтгэлийг чинь бишрэх тэр л хүнийг олсон бол бүү явуулаарай. Гал цогийг тань тэвчиж чадахгүй бол түүнийг холхон байлгасан нь дээр шүү. Таныг хүлээн зөвшөөрдөг тийм л хүн хэрэгтэй. Арслан -7 сар бол таны хамгийн тод гэрэлтдэг үе гэдгийг хэлэх илүүц байх. Бархасбадь гариг танд маш их гоо үзэсгэлэнг бэлэглэж, таны хэзээ ч төсөөлж байгаагүй тийм л хүнийг дурлуулж орхих болно. Санчир гаригийн нөлөөгөөр танд удаан хугацаанд тогтвортой хэмжээгээрээ сэтгэл догдлуулсан учралыг бэлджээ.
Жинлүүр -Энэ 7 сар танд маш их хайр бас гоо үзэсгэлэнг авчирна. Ялангуяа хосын харилцаанд энэ нь гайхалтай амжилт авчирна. Бархасбадь гаригийн нөлөөгөөр хосын харилцаанд амжилт эерэг өсөлт үзүүлнэ. Та төрөлхийн шүтэн бишрэгч, найз нөхдийг соронз мэт татах чадвартай учраас мөрөөдөж байсан тэр л харилцаагаа олж авах боломжтой. Санчир гаргийн нөлөөгөөр та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд саад болж байсан тэрхүү бэрхшээлийг даван туулах бололтой. Санаа зовох хэрэггүй учир нь таны уналт босолт гээд бүх үед хамт байх хүнээ энэ сард олох болно.
Нум– 7 сар буяу зуныг халуухан өнгөрүүлэх бас 1 орд бол нум. Та гэхдээ тийм ч их гайхахгүй байгаа нь тодорхой байх. Яагаад гэвэл та бол жинхэнэ байгалаараа, эрх чөлөөтэй Нумын орд бөгөөд зун бол таны энэ төрөлх авирт хамгийн тохиромжтой улирал билээ. Бархасбадь танд зугаа цэнгэл, сээтгэнэх сэдлийг бэлэглэх болохоор бэлтгэлтэй байгаарай. Хайр дурлалыг хүсч байгаа бол одоо л тохиромжтой үе ирлээ. Энэ 7 сард та хайр дурлалд умбах болно.
Copyright © 2018