Duuren.info
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
Duuren.info
No Result
View All Result
Home Мэдээ
Зурхайн ордуудын ХАМГИЙН, ХАМГИЙН. Та бусдаас юугаараа илүү вэ?

Зурхайн ордуудын ХАМГИЙН, ХАМГИЙН. Та бусдаас юугаараа илүү вэ?

by admin
2022-10-11
Share on FacebookShare on Twitter

Хамгийн хүчтэй нь ЗАГАСНЫХАН Астрологичид ордуудаас хамгийн хүчтэй нь Загасны ордныхон гэж үзжээ. Уг нь тэдний шинж тэмдгүүдийг гаднаас нь харахад тийм сэтгэгдэл төрөхөөргүй. Гэвч тэдний дотор нуугдмал хүч чадал оршиж байдаг гэнэ. Бусад хүчтэй ордныхон, жишээ нь Матар болон Хониныхон ялагдлыг тэвчиж чаддаггүй бол Загаснууд бөхийсөн ч бүр мөсөн бууж өгдөггүй гэнэ. Хамгийн дур булаам нь ХОНИНЫХОН Хонины ордныхон хамгийн дур дулаам, тачаангуйд тооцогддог. Энэ ордныхон эрч хүчтэй, үзэсгэлэнтэй, тачаангуй, идэвхтэй хүмүүс. Хайр дурлалын явдалд тэдний урдуур хэн ч орохгүй. Тэд хүнийг татах дотоод увидастай тул бусдын анхаарлын төвд байж чаддаг. Хамгийн муу санаатай нь ХИЛЭНЦИЙНХЭН Хамгийн хар муу санаатай хүмүүс бол Хилэнцийн ордныхон. Хэрвээ тэд бусдад өширхвөл, тэднийг зогсоох боломж тун хомс. Тэд хамгийн нарийн хэцүү аргыг төлөвлөж чаддаг, түүнийг нь илрүүлэх, таних хэцүү. Нэг үгээр хэлбэл хилэнцийнхэн хамгийн аюултай, хэрцгий дайснууд. Хамгийн үнэнч нь ОХИНЫХОН Астрологичид хамгийн итгэлтэй, найдвартай, үнэнч хүмүүсээр Охины ордныхныг тодруулжээ. Тэд насан туршдаа өөрийн нөгөө талыг хайж, сонголт хийхдээ их нягт нямбай ханддаг. Нэгэнт сонгогдсон бол энэ ордныхон хэзээ ч хуурахгүй, үнэнч байна гэдэгт итгэлтэй байж болно. Хамгийн үзэсгэлэнтэй нь НУМЫНХАН Гадна талаасаа хамгийн үзэсгэлэнтэй сайхан харагддаг нь Нумын ордныхон. Байгаль тэдэнд гоо сайхны зохицол, нийлэмжийг харамгүй заяасан байдаг тул ингэж нэрлүүлэх бүрэн эрхтэй. Үүнээс гадна тэд үргэлж өөрийгөө тольдож, гоо сайхандаа анхаарч байдаг хүмүүс. Хамгийн найрсаг нь ҮХРИЙНХЭН Үхрийнхэн бол хамгийн найрсаг, нөхөрсөг хүмүүс. Тэд зөрчилдөхийг хүсдэггүй, үргэлж зөөлөн харилцааг эрхэмлэдэг. Тэд бусдад хариу нэхэхгүйгээр тусламж үзүүлж чаддаг хүмүүс. Хамгийн азтай нь ИХРИЙНХЭН Хамгийн азтай хүмүүсээр Ихрийн ордныхон тодорчээ. Зөв цагтаа зөв газраа байж чаддаг тэд бусад ордныхныгоо бодвол илүү амжилттай, азтай байдаг. Тэд байгалиасаа өөдрөг үзэлтэй хүмүүс. Тийм болохоор тэднийг хамгийн аз жаргалтай ордныхон ч гэж үзэж болно. Хамгийн гэр бүлсэг нь МЭЛХИЙНХЭН Мэлхийн ордныхон хамгийн гэр бүлсэг хүмүүст тооцогддог. Гэр бүлийн үнэ цэнэ тэдний хувьд хамгийн эрхэм. Тэд сайн хань олж, гэр орноо эмхлэн, олон хүүхэдтэй болох хүсэлтэй. Гэр бүл болох хүнээ сонгоход Мэлхийн ордныхон хамгийн тохиромжтой нь. Хамгийн хувиа бодсон нь АРСЛАНГИЙНХАН Арслангийн ордныхон бол хамгийн аминч, хувиа бодсон хүмүүс. Өгөөмөр, найрсаг зангаасаа гадна тэд бүхнийг өөрийн тусын тулд хийх гэдэг зантай. Тэд бусдын анхаарлын төвд байх дуртай. Ингэснээрээ тэд эрч хүчийг олж авдаг. Арслангийнхан бас магтаал, зусардалтанд дуртай. Ингэж байж тэд өөрийгөө өндөрт байгааг мэдэрч сайхан мэдрэмж авдаг. Хамгийн нийтэч нь ЖИНЛҮҮРИЙНХЭН Хамгийн нийтэч хүмүүсийг Жинлүүрийнхэн гэдэг. Тэд шинэ хүмүүстэй танилцахдаа тун тааламжтай байдаг. Олны дунд байхдаа тэд өөртөө итгэлтэй, хүч чадалтай болдог гэнэ. Тэд ганц өдрийн ч ганцаардлыг тэвчдэггүй. Хамгийн нууцлаг нь МАТРЫНХАН Хамгийн нууцлаг, хаалттай хүмүүст Матрынхныг тооцдог. Тэдний толгойд юу бодогдож байгааг тааварлах тун хэцүү. Тэд бусдад итгэж дотроо онгойлгох нь ховор. Тиймээс тэд бусдад хүйтэн, сэтгэл хөдлөлгүй хүмүүс мэт харагддаг. Хамгийн толгой сайтай нь ХУМХЫНХАН Тэднийг хамгийн толгой сайтай хүмүүс гэдэг. Бумбынхнаас үргэлж шинэ санаа гарч байдаг. Тэдний хийсвэрлэн төсөөлөх уран бүтээлч чанар илүү хөгжсөн. Гэвч тэд санаа бүхнээ гүйцэлдүүлэх хүч чадлаар дутагддаг тул ихэнх нь биелэл бололгүй үлддэг тал бий.

Previous Post

Бусдаас оюун ухаанаараа ялгарч чаддаг 3 орд

Next Post

Үргэлж бусдын анхаарлын төвд байж чаддаг зурхайн 3 орд

admin

admin

Related Posts

2023 оны зурхай. Энэ жил таныг ямар гайхалтай зүйл хүлээж байгааг мэдээд аваарай!
Мэдээ

2023 оны зурхай. Энэ жил таныг ямар гайхалтай зүйл хүлээж байгааг мэдээд аваарай!

2023-01-02
Хамгийн хөдөлмөрч зурхайн 5 орд. Тэд гэртээ унтах гэж л очдог
Мэдээ

Хамгийн хөдөлмөрч зурхайн 5 орд. Тэд гэртээ унтах гэж л очдог

2023-01-02
1 сард гэнэт баяжих магадлалтай зурхайн 4 орд. Таны орд багтсан болов уу?
Мэдээ

1 сард гэнэт баяжих магадлалтай зурхайн 4 орд. Таны орд багтсан болов уу?

2023-01-01
12-р сард их хэмжээний мөнгөтэй болох магадлалтай зурхайн 5 орд. Таны орд багтсан болов уу?
Мэдээ

12-р сард их хэмжээний мөнгөтэй болох магадлалтай зурхайн 5 орд. Таны орд багтсан болов уу?

2022-11-27
Хариуцлагатай, сэтгэл булаам матрын ордныхон бусдаас хэрхэн ялгардаг вэ?
Мэдээ

Хариуцлагатай, сэтгэл булаам матрын ордныхон бусдаас хэрхэн ялгардаг вэ?

2022-11-07
Төгс төгөлдөрт тэмүүлдэг охины ордныхны онцгой зан чанарууд
Мэдээ

Төгс төгөлдөрт тэмүүлдэг охины ордныхны онцгой зан чанарууд

2022-11-02

Privacy Policy | Contact us

Copyright © 2018

No Result
View All Result
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy

© 2023 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.