Duuren.info
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy
Duuren.info
No Result
View All Result
Home Зурхай
12-Р САРЫН ЗУРХАЙ: 12 САРД ТАНЫ МӨНГӨ САНХҮҮ, ХАЙР ДУРЛАЛ, ЭРҮҮЛ МЭНД ЯМАР БАЙХЫГ МЭДЭЭД АВААРАЙ!

Decorated Christmas tree on blurred background.; Shutterstock ID 1201088539

12-Р САРЫН ЗУРХАЙ: 12 САРД ТАНЫ МӨНГӨ САНХҮҮ, ХАЙР ДУРЛАЛ, ЭРҮҮЛ МЭНД ЯМАР БАЙХЫГ МЭДЭЭД АВААРАЙ!

by admin
2022-11-26
Share on FacebookShare on Twitter

Хонь Энэ сард Хонины ордныхон хайр дурлалын амьдралдаа “эргэн орох” нь. Амралтын өдрүүдэд хосын харилцаагаа тордож, хамтдаа байхад илүү их цаг гаргаарай. Төлөвлөөгүй хэрнээ сонирхолтой үйл явдалд зориулж гэнэтийн зардал гарч магадгүй. Ганц бие Хониныхон холын зайны харилцаа үүсгэх, хайж байсан нэгнээ олох, итгэл найдвар дүүрэн цоо шинэ харилцааг бий болгох нь. Харин зарим ганц биечүүл Зул сар, Шинэ жилийн баярыг ганцаараа угтахаас эмээх хэрэггүй. Учир нь гэнэтийн учрал чамайг хүлээж байна. Чи романтик, нууцлаг, хошин шогийн мэдрэмжтэй байснаар харилцаж байгаа хүнээ өөртөө татаж чадна. Гэхдээ чиний энгийн, өөрийнхөөрөө байгаа чинь л хамгийн чухал шүү. Харин энэ сард олон Хониныхны дур хүсэл ихээр нэмэгдэх нь. Гэхдээ энэ нөхцөлд чи хэн нэгэнд, хэн нэгэн чамд хайр сэтгэлийн ямар ч амлалт өгөхгүй гэдгийг санаарай. Чи өөрийнхөө цаашдын зорилго, амьдралын хэмнэлдээ үнэнч байж, хүсэхгүй бол бусдад хоосон итгэл төрүүлэхгүй байх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Ажил кареерийн амьдрал энэ сард гайхалтай сайн байх нь. Харин огтхон ч ажил хийхгүй, чармайхгүй бол орлогын тухай ч бодох шаардлагагүй гэдгийг санаарай. Сарын 6-аас ажилдаа дүгнэлт хийх, дахин хянах шаардлага гарна. Бичиг баримт цэгцлэх, гэрээнүүдээ дахин нягтлах, татвар болон зээлийн баримтуудтай холбоотой ажилд анхаарал тавих хэрэгцээ үүснэ. Хэрэв гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол энэ сард хөөцөлдөхөд бүтэмжтэй байх нь. Гадаадад сурахад шаардлагатай бичиг баримтны асуудал шийдэгдэх төлөвтэй байна. Сарын 22-оос Нар Хонины ордод байрласнаар ажил мэргэжлийн амжилт нэмэгдэх, бүтээлч байдал дээшилж ажилдаа илүү их дурлана. Үүнээс гадна орлогоо нэмэгдүүлэх, нэр хүндээ өсгөх боломж ч гарч ирэх нь. Хэрэв мөнгөний урсгал орж ирвэл аль болох хадгалахыг зөвлөж байна. Харин энэ сард сэтгэл санаа гонсгор, тааламжгүй мэдрэмжүүд давамгайлж болзошгүй. Сэтгэл санаагаа тайван болгохын тулд өгдөг буян үйлдэж, оюун санаандаа амар тайвныг бий болгохыг хичээгээрэй. Харин сарын 2 дахь хагасаас өөдрөг болж, сэтгэл санаа чинь сэргэнэ. Харин бие физиологи эрүүл мэндийн хувьд эмчид хандан зөвлөгөө аваарай. Онцгойлон зөвлөхөд бусадтай илүү нээлттэй байхыг хичээ. Зарим нэг шийдвэрийг гаргахад бусдын үзэл бодол, зөвлөгөө тусаа үзүүлж магадгүй. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Үхэр Ярвигтай, худал хуурмаг нь давамгайлах хайрын асуудлууд энэ сард үүсэж болзошгүй нь. Өөртэй нь төгс зохицох онцгой нэгнийг хайж байгаа хүслийг тань энэ сар биелүүлж өгөх нь. Гэхдээ зарим харилцаа гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусч магадгүй. Тиймээс хэн нэгэнд хэт их амлалт өгөх хэрэггүй. Ялангуяа сарын сүүлчээр харилцаандаа болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Учир нь зарим харилцаа ов заль, хууран мэхлэлтээр төгсгөл болдгийг санахад илүүдэхгүй. Харин гэр бүлтэй Үхрийн ордныхны хуьд энэ сар тун ч жаргалтай өнгөрөх нь. Гэхдээ уян хатан биш, хэт хатуу байр суур нь харилцаанд заримдаа төвөг учруулж, хэрүүл маргаан, үл ойлголцол үүсгэдгийг санаарай. Тиймээс хамтын зарим шийдвэрүүддээ аль болох уян хатан хандахыг хичээ. Энэ байдлыг л эерэг шийдвэрлэж чадваас хостой Үхрийнхний хувьд хайр дурлалын амьдрал хүсэл тэмүүллээр баялаг, урт хугацааны гайхамшигтай уур амьсгалаар дүүрэн өнгөрөх нь. Санаа зовж байсан мөнгөний асуудал сарын 6-аас сайжирч эхэлнэ. Харин сарын 13-аас гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаанууд амжилттай болж эхлэх бөгөөд эерэг хариу, шийдвэрүүд чиний талд гарах болно. Ажлын болон хувийн асуудлаа хольж хутгахгүй байхыг од эрхэс сануулж байна. Ажил мэргэжлийн хувьд шинэ хүмүүстэй танилцаж, тэднээс туршлага судлах, суралцах боломж нээгдэнэ. Мэргэжлийн зэрэг, боловсролын түвшингээ ахиулахад тааламжтай сар байх нь. Бодит бус мөрөөдөлд хэт авталгүйгээр урт хугацааны бодитой төлөвлөгөө боловсруулаарай. Зарим Үхрийнхэнд өөрийн номоо хэвлүүлэх, эсвэл номын орчуулга дээр ажиллахад нэн тохиромжтой байх нь. Хувийн орлого сайжирч олон зүйлээс ашиг олох боломж гарна. Мөн энэ сарын турш сэтгэл санаа өөдрөг, олон зүйл хийж турших хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх төлөвтэй байна. Тухтай бүсээсээ гарч, илүү шийдэмгий бөгөөд шаламгай хөдлөхийг зөвлөж байна. Ингэснээр хүсэж байгаа үр дүндээ хурдан хүрэх боломжийг өөртөө нээж өгнө. Зөн зовингоо дагахаас бүү татгалз. Ирээдүйн амжилтад нөлөөлөх чухал шийдвэр гаргахад чинь нөлөөлж магадгүй. Мөн сэтгэл санаа амар тайван байхад ч зөн совингоо дагах ч хэрэг гарна. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Ихэр Ихрийн ордныхны хайр дурлал энэ сард төсөөлсөн шиг нь байж чадахгүй нь. Харин гэрлэхээр төлөвлөж байгаа хосуудад ид шидийн гэмээр гайхалтай тохиол энэ сард бүрдэх төлөьтэй байна. Сарын 6-аас хайр дурлалын амьдралд заавал шийдвэрлэх шаардлагатай зүйлс гарч ирнэ. Ингэснээр харилцаагаа тодорхой, ойлгомжтой болоход тусална. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхгүй байх нь бодит үнэнийг ганхуулж болзошгүй. Сарын сүүлээр хостойгоо хамт хүслийн жагсаалтаа гүйцээж, сонирхолтой зүйл хийхэд цаг гаргаарай. Ганц биечүүлд гэнэтийн учрал тохионо. Амралтын өдрүүдэд худалдан авалт хийх, дэлгүүр хэсэх нь таалагдсан хүнээ олоход туслах хамгийн тохиромжтой газар байх болно. Мөн шинэ жил, Зул сарын баярыг ажлын хамт олонтойгоо өнгөрөөхийг зөвлөж байна. Энэ нь мөн өөртэйгөө ижил сонирхолтой, ижил хүсэл тэмүүлэлтэй нэгнээ олоход сайхан нөхцөл ч болж мэднэ. Одоодоо бага, ирээдүйдээ хэт их анхаарал хандуулах төлөвтэй байна. Байр сууриндаа бат итгэлтэй зогсохын тулд ажлын төлөвлөгөө, төслөө багийнхандаа танилцуулж, шат шатаар амжилтаа ахиулаарай. Гэхдээ ажил дээрээ хэн нэгэнд амлалт бүү өг. Энэ нь дараа нь зөрчил, маргааныг үүсгэж болзошгүй. Хэт бардам, ихэмсэг зан гаргах хэрэггүй, харин ажлын хамтрагчидтайгаа эелдэг, найрсаг харилцааг бүрдүүлэхийг хичээгээрэй. Харин ямар нэг чухал шийдвэр гаргахдаа хамтрагч болон ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө хүсээрэй. Энэ нь таныг ганцаараа буруу шийдвэр гаргахаас сэргийлж чадна. Харин материаллаг зүйлс шуналыг чинь хөдөлгөж магадгүй. Энэ нь орлогоо үрэн таран хийхэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна. Тиймээс бусдаас зээл хүсэх, банкнаас зээл гаргуулах зэрэг нь ухаалаг сонголт болж чадахгүй бөгөөд үрэлгэн зуршлаа засахыг од эрхэс сануулж байна. Энэ сард стресс бухимдал давамгайлах төлөвтэй байна. Гэхдээ эерэг болон хүчтэй бодлуудаар оюун санаагаа дүүргэж чадваас энэ асуудлыг амархан даваад гарч чадна. Нойргүйдэл, хооллолтын тал дээр асуудалтай байдаг бол эмчид хандахыг зөвлөж байна. Ялангуяа архаг эмгэгийг хайхрамжгүй өнгөрч болохгүй. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Мэлхий Мэлхийн ордныхны сэтгэл санааны байдал сарын 2-р хагасаас эрс дээшилж, аз жаргалтай байх нь. Хостой Мэлхийнхэн гэрлэлтийн тухай ярилцах, онцгой шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой сар байх болно. Сарын 6-аас Буд гараг Мэлхийн ордонд байрласнаар аль ч төрлийн харицлааг идэвхитэй хөдөлгөөнд оруулна. Хайр дурлалын зарим асуудал, магадгүй хамтрагчаасаа нууж байсан зүйлс үнэн илэрхий болсноор хайр дурлалын амьдралд сэв сууж болзошгүй. Гэхдээ энэ нь тодорхойгүй байсан харилцаагаа дуусгавар болгох, болж өгөхгүй байсан зүйлийг эцэслэх таатай нөхцөл ч байж магадгүй. Харин холын зайны харилцаатай Мэлхийнхнийг итгэл найдвараа алдалгүй, хэвийн харилцаатай байхыг зөвлөж байна. Гэрлэсэн Мэлхийнхний хувьд сарын 2-р хагасаас сэтгэл хөдлөл дахин нэмэгдэж харилцаагаа шинэ түвшинд аваачих, сайжруулах, хамтдаа идэвхитэй байж олон шинэ зүйл турших, илүү романтик байх хүсэл нэмэгдэнэ. Баярын өдрүүдэд гэртээ байхыг бүү эрмэлз. Хамтдаа ойрын зайны аялалд гарах, найз нөхөдтэйгээ баяраа тэмдэглэхийг илүүд үзэх хэрэгтэй. Ганц биечүүлийн хувьд бусадтай шинэ харилцаа эхлүүлэх дур сонирхол өндөртэй байх нь. Гэхдээ энэ удаад зүрхээрээ биш оюун ухаанаараа бодитой шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Мөнгө санхүү, зээл, татвартай холбоотой асуудлууд орлогоноос чинь нэлээд хомсолж байж болох ч хувь хүний хөгжил, өсөн дэвших байдалд саад хийж чадахгүй. Гэхдээ хайртай дотны хүмүүстэй цаг зав гаргахаа мартчихдаг байдлаа засах хэрэгтэйг зөвлөж байна. Ажил болоод хувийн амьдралынхаа тэнцвэрийг ухаалгаар хадгалахын тулд цаг төлөвлөлт, цагийн хувиарлалтаа ахин нэг анхаарахад гэмгүй. Шинээр ажил хайж буй болон саяхан шинэ ажил хүлээж авсан Мэлхийнхэнд энэ сар ээлтэй байх нь. Хэрэв ажил дээрээ илүү эрх чөлөөтэй ажиллахыг эрмэлзэж байгаа бол сарын 2-р хагасаас өөрчлөлт хийж эхлээрэй. Ажлын байрандаа зарим нэг онцгой шийдвэр, алхмыг хийх, шинэ боломжуудыг нээх болоод нээгдсэн боломжийг шүүрэн авах, ажлын шинэ арга барилыг турших зэргээр бага багаар шинэчлэлт хийхэд таатай. Сарын сүүлээр ашигтай бизнесийн санал орж ирэх төлөвтэй байна. Хэрэв өр зээлтэй бол аль болох хурдан барагдуулах хэрэгтэй. Сарын 13-аас эрүүл мэндтэй холбоотой зарим асуудлууд тодорхой болох нь. Учир нь эмээж байсан шинжилгээний хариу эерэг гарах, эмч сайн мэдээ дуулгаж сэтгэлийн зовиур арилна. Харин эмчийн зөвлөгөөгүй ямар нэг эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн баяр ёслолын үеэр хэмжээгээ тааруулан хооллохыг зөвлөж байна. Сэтгэлээр унасан бол ойр дотны, хайртай хүмүүстэйгээ илүү ойр байж тэдэнтэй чин сэтгэлийн яриа дэлгээрэй. Энэ нь амьдралын итгэл үнэмшлээ дээшлүүлж, бусдын сөрөг нөлөөг багасгахад туслах болно. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Арслан Энэ сард Арслангийн ордныхны дотоод сэтгэлийн баяр баясал,хүсэл тэмүүлэл, мөрөөдөмтгий, роматик байдал илт дээшлэх төлөвтэй. Мөн нийгмийн амьдрал идэвхитэй байхын зэрэгцээ цоо шинэ хүмүүстэй танилцах нь. Харин толгой эргүүлсэн, заль мэх бүхий харилцаанаас өөрийгөө хол байлгахыг од эрхэс зөвлөж байна. 12 сар онцгой нэгнээ хайж байгаа болон хамтын амьдралаа шинэ шатанд ахиулахыг хүсэж байгаа хостой Арслангуудад ээлтэй байх нь. Сарын 19-өөс ойрын зайны аялалуудыг хийх нь нэлээдгүй эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь харилцаагаа эрүүл болгох, өөдрөг болох, урам зоригоор бялхаж, өөртэйгөө илүү холбогдоход нөлөөлөхийн зэрэгцээ, бүхнийг шинээр эхлэх хүсэл нэмэгдэнэ. Харин Ганц биечүүлийн хувьд хилийн чанад руу аялал хийх гэнэтийн боломж гарч ирж магадгүй. Энэ нь очсон газартаа онцгой хүнтэй танилцах, хувийн болоод ажлын хувьд шинэ орчныг үүсгэх, өөрийгөө сэргээхэд туслах болно. Урт хугацааны, тогтвортой бизнес эрхлэхийг хүсэж буй хүмүүст таатай сар байна. Ажил мэргэжлийн хувьд илүү хүчин чармайлт гаргах, шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, урам зоригтой ажиллах дотоод эрчмийг өгсөөр байх болно. Мөн зарим Арслангийнхны хувьд ажлын байраа солих, хүсэж байгаа зүйлээ хийж эхлэх тохиромжтой цаг болох нь. Цаг төлөвлөлт, ажлын хувиарлалтаа дахин нягталж сайжруул. Цагаа зөв төлөвлөх нь шинэ боломжуудыг дэс дараатай хүлээж аваад ашиглах, ур чадвараа шинэ түвшинд ахиулахад тусаа үзүүлэх болно. Мөнгөн эх үүсвэрийг зөв зохистой хувиарлаж, байгаа орлогоо ухаалгаар зарцуулахыг зөвлөж байна. Сарын сүүлчээр зээл, татвар төлөх, хэн нэгнээс авсан мөнгөө эргүүлж өгөх зэргээр мөнгөний шаардлага нэлээдгүй үүсэх нь. Хурдан хугацаанд мөнгө эргэлдүүлэх зэрэг үйл ажиллагаанаас хол байгаарай. Эдгээр их зардлын урсгал нь данс нээж мөнгөө хадгалж сурах, орж ирсэн орлогыг ухаалгаар зарцуулахад сургах томоохон хичээл болох нь. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тодорхой алхам хийх, шинэ хоббитой болоход энэ сар мөн тохиромжтой. Харин гэнэтийн эмчилгээ сувилгаа болоод тэдгээрт зарцуулах мөнгөн эх үүсвэр санааг тань чилээж магадгүй. Илүүдэл жиндээ санаа зовж буй Арслангийн ордныхон энэ сард тууштай дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Мөн цанаар гулгах, гэрийн аргаар дасгал хийх, цасны баярт яваарай. Энэ сарын төлөвлөгөөндөө хянуур хандаж гэмээнэ зорилго мөрөөдөллөө хүрэх боломжийг нэмэгдүүлнэ. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Охин Ганц бие Охины ордныхон харилцаандаа хариуцлагатай болоод чухал байр сууринаас ханддаг нэгэнтэй уулзах нь. Гэхдээ чиний дотоод дуу хоолой, дотоод хүсэл л харилцаанаасаа юу хүсэж байна, юуг хүсэхгүй байна вэ? гэдгийг тодорхой болгож өгөх болно. Гэрлэсэн Охиныхон ч харилцаандаа илүү анхаарал хандуулах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Сарын 13-аас гэр бүлийн асуудлуудаа шийдвэрлэх, нухацтай ярилцахад нэн таатай байх бөгөөд эерэг үр дүнг авчирч чадна. Энэ сар ажил мэргэжлийн хувьд удаашралтай байж магадгүй ч гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг зарцуулах боломж гарч ирнэ. Мөн урт хугацааны ажлын хамтрагчдаа тодорхой болгох, ажлын байран дээр үүссэн зарим нэг асуудал, эргэлзээг шийдвэрлэх, “аль зүгт явах”-ыг хүсэж буйгаа тодорхой болгох нь. Маш олон Охиныхон ажлын хамтрагч нь тодорхой заль мэх ашиглаж байсныг, хор хохиролтой харилцаа үүсгэснээ, тэдэнд дэмий их хугацааг зориулж байснаа ойлгох болно. Тэр ч утгаараа тодорхой шийдвэрийг гаргаж, хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Шинэ он угтахад урт хугацааны гайхалтай төлөвлөгөөгөө маш тодорхой болгосон байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгө санхүүгийн хувьд 12 сарын эхний өдрүүд хүндхэн байх нь. Гэнэтийн тооцоолоогүй зардлууд үүсэхээс гадна эрүүл мэнддээ тодорхой төсөв зарцуулах шаардлагатай болно. Материаллаг хэрэгцээнээс үүдэн бага зэргийн бухимдал үүсэж болзошгүй. Гэхдээ амьдралын хэмнэлээ эерэгээр өөрчлөх, шинэ зохион байгуулалт хийхэд онцгой сайн сар байх төлөвтэй байна. Тиймээс эрсдлийг тооцоолон, дэс дараатай хандахыг сануулж байна. Зүрх өвдөх, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо эмгэгтэй болох, нойргүйдэх зэрэг эрсдэл үүсэж магадгүй учраас идэж буй хоол хүнс, өдөр тутмын унтаж сэрэх цагтаа анхаарал хандуулаарай. Ямар ч үед гэр бүл, найз нөхөд чинь чиний талд, дэргэд чинь байна гэдгийг санаж яв. Тэднээс ирэх халамж, зөвлөгөө чамайг гайхалтай нэгэн байхад чухал нөлөө үзүүлэх болно. Оюун санаа болоод бие бялдрын хувьд эрүүл, зөв байхын тулд ажиллах орчноо сольж, дасгал сургуулилтаар хичээллэн, шинэ зүйлс туршиж, шинэ хүмүүсийн дунд орохыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөтэй холбоотой томоохон шийдвэр гаргахаас зайлсхийж, хэрэгцээгүй зардлаа тана. Хэрэв бусдад өртэй бол өөрийнхөө хэрэглээгээ түр хойш тавьж нэн түрүүнд өрөө барагдуулаарай. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Жинлүүр Сарын эхэнд хайртын чинь ааш зан өөрчлөгдөж, чамтай хамт цагийг өнгөрүүлэхээс цааргалснаас үүдэн та хоёрын харилцаанд ан цав үүсэж болзошгүй. Хайр дурлалын харилцаан дахь асуудал чинь чиний сэтгэл санааг зовоох ч сарын дунд үеэс эхлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайртай дотны хүмүүсийнхээ туслалцаатайгаар чи хангалттай сэргэлэн цовоо байж чадна. Магадгүй хайрт чинь сүүлийн үед гэр бүлийнхээ өмнө маш их хариуцлагыг хүлээж байгаа учраас сэтгэл санаа нь тавгүй болсон байж магад. Түүний ойлгомжгүй зан аашийн талаар гомдол мэдүүлэхээсээ илүү түүний үүрч байгаа ачаанаас хэсэгхэнийг нь ч болов өөртөө авч хайртынхаа баттай ар тал нь гэдгээ түүнд батлах нь та хоёрын харилцааг эргэж сэргээх болно гэдгийг санаж яваарай. Та хоёрын сэтгэлийг чилээсэн хангалттай олон асуудлууд энэ сард үүсэх магадлалтай байгаа учраас боломж л олдвол хоёулахнаа хөгжилдөх, бие биенийгээ хайрлах цагийг өөрсдөдөө гаргах нь тун чухал шүү. Зул сарын баярын өдрүүдээр ганц бие Жинлүүрүүд маань өөрөөсөө тэс өөр зан араншинтай нэгэнтэй тааралдаж түүнтэйгээ удаан хугацааны харилцаа үүсгэж магадгүй. Өнгөрсөн шинэ жилээр хостой болгож өгөөч хэмээн Өвлийн өвөөгөөс хүссэн хүсэл чинь сарын хамгийн сүүлийн өдрүүдэд бодит биелэл болох ч юм билүү? Энэ сарын турш чиний санхүүгийн асуудлыг Сугар гараг хэдийгээр ивээх ч мөнгөтэй холбоотой асуудлууд дээр чамбай бөгөөд тооцоотой хандах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Баярын өдрүүдээр өөрийгөө болон хайртай хүмүүсээ баярлуулахын тулд хэт их мөнгийг зарлагадах нь эргээд чиний дансыг чинь хэцүүхэн байдалд оруулах болно. Хэн нэгнээс зээл авахгүйгээр байгаа мөнгөндөө тааруулан энэ сарын санхүүгийн асуудлаа шийдэхийг хичээ. Тансаг чамин эдлэл хэрэгслэлд нүдээ унагаан түрийвчээ хоослохын оронд нэн тэргүүний төлөх шаардлагатай байгаа байр цахилгааны мөнгө, банкны лизингийн төлбөрөө он дуусахаас өмнө бүгдийг нь төлж барагдуулаарай. Ажил хэрэгтээ өөрийнхөө чадах хэмжээгээрээ төвлөрч чадвал ажил дээр чинь чиний санааг тэгтэл зовоох хүнд асуудал үүсэхгүй. Гэхдээ цоо шинэ төслийг энэ сард эхлүүлэхэд тийм ч тохиромжтой бус, ялангуяа шинэ хамтрагчтай хамтран ажиллаж байгаа тохиолдолд. Бүх зүйл төсөөлсөн шиг чинь хялбар байхгүй учраас гаргасан шийдвэрээ дахин нэг удаа нягтлаад үзэхэд буруудах зүйл байхгүй. Сарын туршид үргэлжлэх амралт, баярын үдэшлэгүүд болон сарын эцэст овоорсон ажлын дарамт чинь чамайг энэ сард илүү их ядрааж магадгүй тул эрүүл мэнддээ анхааран нийгмийн идэвхитэй байдлаа энэ сард бага зэрэг сулруулах хэрэгтэй. Үүнийхээ оронд хангалттай сайн унтаж амран, өөрийнхөө сонирхол хоббиндоо цаг гаргахыг хичээгээрэй.
Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Хилэнц Хилэнцийнхний хайр дурлалын амьдралыг энэ сард Сугар гараг хангалттай ивээх сайхан мэдээ бидэнд байна. Ганц бие эсвэл хостой аль нь ч байлаа гэсэн энэ сарын турш чиний амьдрал романтик болзоо, хайрын шүлгүүд, гал халуун хүслээр дүүрэн байх нь. Сарын дунд үеэс Санчир гараг чиний оюун ухаанд нөлөөлж эхлэх учраас хайр дурлалын романс чиний толгойг тэгтэл нь эргүүлж чадахгүй. Хайрын бурхан чамайг энэ сарын турш харж үзэх тул боломжийг ашиглан битүүхэн харж, шохоорхож явдаг нэгэндээ зориг гарган сэтгэлээ илчлээрэй. Ганц биечүүд маань сарын сүүлийн долоо хоногт насан туршийн хайрттайгаа учрах эсвэл анхны удаагаа болох тун өндөр магадлалтай байгаа учраас энэ сард хайр дурлалын хувьд тун нээлттэй, эелдэг нэгэн байхыг хичээхийг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлтэй Хилэнцүүдийн хувьд ч гэсэн энэ сар тун ээлтэй байх нь. Та хоёрын дунд үл ойлголцол, хэрүүл маргаан энэ сард бараг л гарахгүй. Шинэ жилийн амралтыг хайрттайгаа мартагдашгүй халуухнаар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ тэгж чадвал та хоёрын дунд аль хэдийнээ үүссэн байсан хана бага багаар нуран унаж хайрт чинь чамтай илүү илэн далангүй, нээлттэй харилцаж эхлэх болно. Ажилдаа зориулсан хөлс хүчийг чинь удирдлага чинь хангалттай сайн үнэлэх хэдий ч орлогоосоо давсан зарлагыг энэ сард гаргаж болзошгүй. Сарын 13-нд Буд гараг болон Бархасбадь гараг нартай ойртсоноор Хилэнцүүд өнгөрсөн хугацаанд санхүүгийн хувьд гаргасан алдаануудаа засах боломжтой болох тул орлого болон зарлагаа илүү ухаалаг бүтээлч аргаар удирдахыг хичээх хэрэгтэй шүү. Сарын сүүл үеэр сэтгэл хөдлөлдөө захирагдан хайртай дотны хүмүүсдээ өөрийнхөө чадлаас давсан үнэтэй бэлэг худалдан авах магадлалтай байгаа учраас энэ үед тун хашир, хянамгай байхыг анхааруулж байна. Бодлогогүй зарцуулсан мөнгө чинь эргээд чамайг санхүүгийн хувьд хүнд байдал оруулж болзошгүй. Удаан хугацааны турш огт өөрчлөөгүй ажлын хэв маягаасаа татгалзан хайрцагнаас гарч сэтгэн, удирдлагынхаа хүлээлтээс давсан үр дүнг тэдэнд харуул. Ажлаас гадуурх цагаараа шинэлэг санаануудыг цуглуулан, ажилд чинь шаардлагатай шинэ чадварыг эзэмшихийг хичээ. Хэрвээ хувиараа бизнес эрхэлдэг бол техникийн шинэ шинэ боломжуудыг өдөр тутмынхаа ажил хэрэгт ашиглаж эхлэн технологийн мэдлэгээ нэмэгдүүлээрэй. Ажлаас үүдэлтэй стресс, бухимдал энэ сард чиний санааг хамгийн ихээр зовоох болно. Хамгийн чухал гэсэн зүйлсдээ л цагаа зарцуулж, өөртөө хүчээр амралт олгож байж стрессээсээ ангижирч чадна. Амьдралд чинь энэ сард тохиох бүх л гэнэтийн зүйлс чамд ямар нэгэн хэмжээгээр шинэ зүйлийг заах тул бүгдийг нь талархан угтаж аваарай. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Нум Хайр дурлалыг ивээгч Сугар гараг Нумын орд дээр энэ сард айлчлан ирэх нь. Түүний нөлөөгөөр дурлалын амьдрал чинь илүү сонирхолтой болж хувиран, хүсэл чинь гал гадаах хүйтнийг үл ажран илүү бадамлан асах болно. Хостой Нумууд маань энэ сард хайртаасаа гэнэтийн бэлэг, халамж анхаарлыг харамгүйгээр хүлээн авч түүнийхээ хайранд бөмбөрч дуусах нь байна шүү. Гэр бүлийн амьдрал, харилцааны асуудлыг шийддэг Буд гараг сарын сүүлчээр Бархасбадь гарагтай давхцана. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хосуудын хувьд бүхий л зүйлс боломжтой гэсэн үг юм. Энэ хэсэгхэн хугацааг ашиглаад харилцаагаа улам бэхжүүлж өмнөх саруудад шийдэж чадаагүй байсан асуудлуудаа түргэхэн шиг нэг тийшээ болгоод ав. Хайрт чинь чамд сэтгэлээ нээх үед зааж зааварлах, удирдах дуртай зан чанараа түр хойш нь тавиад түүнийгээ чин сэтгэлээсээ сонсохыг хичээх нь тун чухал гэдгийг бүү мартаарай. Хэрвээ чи ганц бие эсвэл дөнгөж харилцаа эхлүүлээд удаагүй байгаа бол болзож байгаа хүнээ сайн таниж мэдсэнийхээ дараа дараагийн алхамд шилжээрэй. Чиний болзож байгаа нэгэн дотроо төсөөлсөн шиг чинь төгс нэгэн биш байж болно шүү дээ. Хэт их хүлээлт үүсгэх тусам тэр хэмжээгээрээ урам чинь хугарч болзошгүй. Кареерийн хувьд харин энэ сар тун савлагаатай байх нь. Сарын эхний долоо хоногт ажлын чинь ачаалал маш ихсэх тул ажлаа тэр чигт нь хаяад хаашаа ч хамаагүй зугтчихмаар мэдрэмж чамд төрж магад. Гэсэн хэдий ч сарын 13-наас Буд гарагийн нөлөөгөөр ажлын эрч хүч, урам зориг чин эргэж сэргэх болно. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэй өөрийгөө итгэл даахуйц хариуцлагатай, туршлагатай нэгэн гэдгээ батлан харуул. Өөртөө итгэлгүй байдал бол чиний ажлын амжилтыг хойш нь татахаас өөр ямар ч ид шидгүй зүйл. Сайн мэдээ гэвэл мөнгө санхүүгийн асуудал энэ сар чиний толгойг гашилгахгүй. Төсөөлж байснаас чинь илүү их орлого энэ сард орж ирэх бөгөөд ойр дотны хүмүүс чинь ч чиний санхүүгийн зарим нэг асуудалд туслалцаа үзүүлэх болно. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн сүртэй асуудал үүсэхгүй, сарын турш чи өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно. Гэхдээ эрч хүчтэйгээр амьдралаа үргэлжлүүлэхийн тулд хангалттай сайн амарч байх хэрэгтэйг мартуузай. Шинэ жилийн амралтын үеэр үүр цайтал хөгжилдөхийн оронд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, эрч хүчээ сэлбээд ав. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Матар Хайр дурлалын Сугар гариг Матрын ордод тохиож урьд өмнөхөөсөө удаан хугацаагаар саатах учир онцгой үе эхэлж байна гэж хэлж болно. Матруудын маань нийгмийн амьдрал энэ сард илүү завгүй болон, илүү экстроверт нэгэн болж хувирна. Ганц биечүүд маань жирийн нэгэн танил, найзтайгаа харилцаагаа илүү гүнзгийрүүлж, гэмгүй сайхан найз нөхдөөс хайртай хосууд болж болзошгүй. Хаа явсан газарт чинь чиний талаар сайхан, эерэг сэтгэгдэл хүмүүст төрөх учраас гэртээ шигдэлгүйгээр нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох хэрэгтэй. Харилцаанд чинь ан цав суусан бол түүнийгээ хамтрагчтайгаа хамтдаа засахыг хичээ, бүр болохгүй бол харилцаандаа зоригтойгоор цэг тавь. Найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөө, танилын хүрээгээ нэмэгдүүл. Сонирхлыг чинь татсан эвент, арга хэмжээнүүдийг бүү алгас. Хэрвээ чи гэрлэсэн бол хайрттайгаа хамтдаа хөгжилд, түүнд гэнэтийн бэлэг барь. Баяр ёслолын жаргалтай уур амьсгал та хоёрын харилцаанд эерэгээр нөлөөлөх болно. Хайртыгаа араар нь тавьдаг, нууц амрагийн харилцаатай Матрынхан энэ сард тун хянамгай байхыг хичээх хэрэгтэй, чадвал хайр дурлалын энэ олон харилцаанууддаа цэг тавьж ганцыг нь л авч үлдэх шийдвэр гаргасан нь дээр. Эс бөгөөс чиний бүх нууцууд энэ сард илчлэгдэн чамайг ичгэвтэр байдалд оруулах болно. Толгойн дотор чинь аль хэдийнээ зурагдсан байгаа олон бизнес төслүүдийнхээ аль нэгийг сар дуусахаас өмнө гараасаа гаргаж, бодит биелэл болох эхний алхамыг нь хийгээрэй. Дараа сарын ажлын төлөвлөгөөгөө маш сайн бодож нарийвчлан гаргахгүй бол нөхцөл байдал хяналтаас гарчихвал удирдлага болон байгууллагын хүрээнд маш олон хүндрэлтэй асуудал, зөрчлийг дагуулж мэднэ шүү. Хувийн санхүүгийн хувьд гэвэл амьдралын буруу зуршлас чинь үүдэлтэй төлөвлөөгүй зардлууд гарж болзошгүй хэдий ч ерөнхийдөө бол тун дажгүй байх нь. Эрүүл мэндийн байдал чинь ч гэсэн тун сайн байна. Гэхдээ архаг хууч өвчинтэй зарим Матруудын маань өвчин нь сэдэрч магадгүй тул тун болгоомжтой байж, дархлаагаа тогтмол дэмжээрэй. Энэ сарын турш ажилдаа хамгийн ихээр анхаарлаа хандуулж, цаг хугацаагаа зөв зохион байгуулж, илүү хариуцлагатай нэгэн байхыг од эрхэс чамд зөвлөж байна. Хэрвээ ажил хэрэгтээ хайнга хандвал үүнээс үүдэлтэй стресс бухимдал чиний санааг хангалттай ихээр зовоох болно. Чамтай танилцах, холбоо тогтоох хүсэлтэй байгаа нэгнийг бүү үл тоомсорло, нээлттэй нэгэн байхыг хичээ. Энэ нь чиний хувийн болоод ажил хэргийн харилцаа аль алинд хамааралтай юм шүү. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Хумх Энэ сард сүй тавьсан байгаа Хумхууд маань гэрлэлтэндээ илүү итгэлтэй болж, хуримынхаа товыг гаргах болно. Хайрт чинь харилцаандаа илүү их анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлээ зориулан, чамайг бүхий л чадах зүйлсээрээ дэмжиж туслах нь байна.Олон олон хостой Хумхууд маань энэ сард хайрттайгаа харилцаагаа дахин сэргээж, хостой байхын даву тал, жаргалыг илүү ихээр мэдрэх болно. Хэн нэгэнтэй гэр бүл болох нь чи эрх чөлөөгөө тэр чигт нь алдаж байгаа гэсэн үг биш болохыг ч мөн ойлгоно. Шинэ жилийн амралтаар аль болох гэр бүлдээ цаг гаргаж, тэдэнтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээхийн төлөө сарын эхнээс ажлаа сайн төлөвлөөрэй. Хамтдаа хэрэгжүүлж дуусгах зарим төслүүдийнхэ ард он дуусахаас өмнө гарахыг хичээгээрэй. Нэгэнт төслөө дуусгачихвал чиний төсөөлөө ч үгүй амжилтыг үзүүлж магадгүй шүү. Ганц биечүүд маань өмнөх бүтэлгүй харилцаагаа дурсаж гэртээ уйтгарлаж суухын оронд жилийн хамгийн гэрэл гэгээтэй сайхан сард аль болох цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Хэт олон зүйл бодолгүйгээр хүмүүстэй танилц, учир ургуул. Харилцааны асуудалдаа хөнгөхөнөөр хандаарай. Чамтай зөвхөн мөнгөний төлөө найзалж, харилцдаг хүмүүсийн мөн чанар энэ сард танигдах болно. Тэдгээр хүмүүст өрөвч зөөлөн сэтгэлээр хандалгүй харилцаагаа зоригтой таслах хэрэгтэйг од эрхэс чамд зөвлөж байна. Сарын эхэн үед Сугар гарагийн нөлөөгөөр Хумхууд урам зоригоор дүүрэн байж, хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг зүйлсээ ханцуй шамлан хийж эхлэх боломжтой болно. Ажил хэрэг чинь тун бүтэмжтэй байх тул нэр алдраа олны дунд өсгөх боломжууд ч гарж ирж болзошгүй. Гэвч болгоомжтой байхыг хүсье, гэнэт олдсон нэр алдар чиний толгойг эргүүлж, чамайг төөрөгдөлд оруулах магадлалтай. Орлогын урсгал чинь өмнөх саруудтай харьцуулахад илүү их нэмэгдэх тул өр төлбөрүүдээ юун түрүүнд барагдуулж дуусгаарай. Ажил хэрэгт чинь чиний ойр дотны хүмүүсээс төсөөлөөгүй тусламж, дэмжлэг ирэх магадлалтай. Мөнгөтэй холбоотой эрсдэлтэй алхмууд бүү хий, жижигхэн ч хамаагүй хууль зөрчсөн явдал чинь эрт орой хэзээ нэгэн цагт чамайг томоос том асуудалд оруулж магад. Сэтгэл санааны байдал чинь тогтвортой бус, сарын турш нэг л бол маш их баярлаж хөөрсөн аль эсвэл уйтгар гунигаар дүүрэн байж болзошгүй тул сэтгэлээ тайван тогтвортой байлгахыг хичээх хэрэгтэй болох нь. Хэт чанга, хүнд хоолны дэглэм барьснаас үүдэлтэй эрдэс бодисын дутагдалд орох аюултай. Хоолны дэглэмийн оронд илүү их дасгал хөдөлгөөн хийж биеийн жингээ хасаарай. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг. Загас 12 сар бүх Загаснуудын маань хувьд ажил хэргийн хувьд ч, хайр дурлалын аль алины хувьд үнэхээр мартагдашгүй үйл явдлуудаар дүүрэн сар болж өнгөрөх нь. Ганц биечүүд маань сэтгэлдээ ургуулан бодсон төгс нэгнийг эрж хайхаа зогсоон, эргэн тойрныхоо танилын хүрээнээс ирээдүйн дурлалт нэгнээ хайж эхлэвэл илүү хурдан хостой болох боломжтой. Хостой Загасууд маань харилцаагаа нэг шатаар ахиулахыг хичээгээрэй. Хайрттайгаа хамтран амьдарч байгаа бол албан ёсоор гэрлэх санал тавих, хүүхэдтэй болох шийдвэрийг гаргахад энэ сар тун ээлтэй байна. Хэрвээ чи хайртаасаа өрсөж дээр дурдсан зоригтой шийдвэрүүдийг гаргаж чадвал та хоёрын харилцаа илүү бэхжиж, хайраар цалгих болно шүү. Энэ сар бүхэлдээ чиний амьдралд маш сайхан туршлага болж үлдэх болно. Учир нь Нар болон Буд гаригууд Загасны ордноос нүүж байгаа юм. Нар чамайг бусдын анхаарлын төвд байлгаж, хүндэтгэл, талархал хүлээхэд чинь тусалж байсан бол одоо од эрхсийн нөлөө үгүй болж байна гэсэн үг. Гэвч энэ тийм ч санаа зовох зүйл биш бөгөөд Бархасбадь гаригийн нөлөөгөөр сэтгэл санаа чинь сайхан, тайван байх болно. Шинэ он гарахтай зэрэгцээд өөрийгөө шинэ сорилт, шинэ боломжид бэлдээрэй. Энэ сард орлого муугүй байна. Гэхдээ зарлагаа сайтар хянаарай. Ирэх жилд шинэ газар очиж суралцах, өөрийгөө нээх, өөр зүйл турших тухай бодож байгаа бол түүнийгээ битгий гээгээрэй. Энэ сард чи өөрийнхөө нийгэмд эзлэх байр суурь, олон нийтийн дундах өөрийн нэр хүндээ өсгөж, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг хийх нь ажил хэрэгт чинь тун эерэг нөлөө үзүүлнэ. Санхүүгийн хувьд чамайг илүү нягт нямбай байхыг шаардаж байна. Сарын эхний хорь хоногт ямар нэг эрүүл мэндийн асуудал гарахгүй. Сэтгэл санаа, биеийн эрч хүч ч хангалттай сайн байх болно. Турах эсвэл жингээ барих тал дээр анхаарч байгаа бол илүү хүчин чармайлт гаргахыг зөвлөж байна. Учир нь нэг хэвийн байдалтай байгаад байвал дараа нь чи өөртөө гутрах байдалд хүрч мэднэ гэдгийг од эрхэс чамд сануулж байна. Сарын сүүлийн арав хоногт гадаадад аялах шаардлага гарвал аюул ослоос сэргийлээрэй. Цас мөс, цан хүүрэг татуулсаар айлчлан ирж байгаа 12 сар хүсэл бүхнийг чинь биелүүлэх шидтэй байг.

Previous Post

Бүтээлч, мэдрэмжтэй бас эмзэг загасны ордны тухай

Next Post

12-р сард их хэмжээний мөнгөтэй болох магадлалтай зурхайн 5 орд. Таны орд багтсан болов уу?

admin

admin

Related Posts

4-р сарын зурхай. Энэ сард таныг юу хүлээж байгаа вэ?
Зурхай

4-Р САРЫН ЗУРХАЙ. ИРЭХ САРД ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

2023-03-24
3-р сарын зурхай. Энэ сард таныг юу хүлээж байгаа вэ?
Зурхай

3-р сарын зурхай. Энэ сард таныг юу хүлээж байгаа вэ?

2023-03-03
Хоорондоо хамгийн хүчтэй таталцал үүсгэж гайхалтай нийцдэг зурхайн ордууд
Зурхай

Хоорондоо хамгийн хүчтэй таталцал үүсгэж гайхалтай нийцдэг зурхайн ордууд

2023-03-02
3-Р САРЫН ЗУРХАЙ: 3 САРД ТАНЫ МӨНГӨ САНХҮҮ, ХАЙР ДУРЛАЛ, ЭРҮҮЛ МЭНД ЯМАР БАЙХЫГ МЭДЭЭД АВААРАЙ
Зурхай

3-Р САРЫН ЗУРХАЙ: 3 САРД ТАНЫ МӨНГӨ САНХҮҮ, ХАЙР ДУРЛАЛ, ЭРҮҮЛ МЭНД ЯМАР БАЙХЫГ МЭДЭЭД АВААРАЙ

2023-02-26
2023 оны хайр дурлалын зурхай: Энэ жил ордуудын хайр дурлалын асуудал ямар байх вэ?
Зурхай

2023 оны хайр дурлалын зурхай: Энэ жил ордуудын хайр дурлалын асуудал ямар байх вэ?

2023-02-09
Зурхайн ордууд амьдралаа өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?
Зурхай

Зурхайн ордууд амьдралаа өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

2023-02-08

Privacy Policy | Contact us

Copyright © 2018

No Result
View All Result
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонин хачин
  • Сонжоо
  • Шар мэдээ
  • Contact us
  • Privacy Policy

© 2023 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.